Friday, January 28, 2011

Их утаан дундах Их хот


Энэ 1 сарын 7-17ны хооронд эx орондоо хариад ирлээ. Одоо суралцаж байгаа сургууль болох Ёкохамагийн их сургууль болон Японы ЖАЙКА 2-ын хамтарсан судалгаагаар нутаг буцаад ирлээ. Бодоод үзсэн чинь 2 жил гаран хариагүй юм байна. Зөндөө их санасан байна лээ шүү, гэрийхнийгээ болон Улаанбаатараа.

Улаанбаатар маань их өөрчлөгдөж, олон сайхан өндөр байшин барилга нэмэгдсэн байгаа нь бас л бахархууштай санагдаж байлаа. Гэхдээ тэрхүү сайхан хотыг маань утаан хөшиг хаачихаад хаана юу байгаа нь сайн мэдэгдэхээргүй, гадуур явахад ханиалгах зэрэг хүндрэлтэй байсан шүү. Ханиалгахаас илүү санаа маань зовсон зүйл бол шинээр төрх юмуу төрсөн хүүхдүүд байлаа. Өнөөдөр нийт хотын хэмжээгээр 1 өдөрт 10 хүүхэд төрдгийн 2 нь ямар нэгэн гажигтай төрж байна гэсэн мэдээ гарсан. Энэ бол тэрхүү утаан хөшигнөөс л болж байгаа хэрэг. Шинээр төрх гэж буй эхчүүд хүүхдээ хайрлаад хотоос захдуу гарах болж. Ходоос юм юмнаас хол хэцүү ч хүүхдээ хайрлаад явхаас аргагүй байх. Гэхтэл зарим нэг нь ажил, гэр бүл гээд хотоос хөдөлж чадахгүй утаан дундаа л байна. Том хүн ханиалгаж найтааж байгаа утаанд жаахан нялх хүүхэд бол бүр ч хэцүү нь мэдээж.

Монгол улсын маань тал гаруй хувь нь оршин сууж буй, хотын энэхүү эмгэнэлтэй байдлыг нэн даруй шийдвэрлэж, утаагүй орчин бүрдүүлэхгүй бол болохгүй нь. Монгол улсын маань ирээдүйд өндөр хор хөнөөл ч авчирч болзошгүй юм. Энэхүү асуудал дээр дан ганц засгийн газар бус хотод оршин суугаа нийт иргэдийн оролцоог хамруулж, хот болон засгийн газарын хамтарсан ажиллагаа шаардагдаж байна. Мөн үүн дээр гадаадын Төрийн бус байгууллагууд болон Японы ЖАЙКА нарын оролцоог нэмдэгдүүлж хамтран ажиллах нь зүйтэй юм.
Юуны түрүүнд өвлийн үер гэр хорооллын айлуудын дулааны асуудлыг шийдвэрлэх нь чухал.
1. Нүүрс авах боложгүй учираас хаймар, циллод зэрэг хорт утаа гаргах зүйл түлж буй айлуудын асуудлыг шийдвэрлэх. Зээлээр болон хөнгөлөлтөөр түлш нийлүүлэх.
2. Гэр хорооллын гол дулааны их үүсвэр болж буй нүүрснийг орлох түлшийг бий болгох. Үүнд гадаадын орнуудын техникийн, болон шинэ санаа шийдлийг авч, хамтран ажиллах.
3. Нийтийн орон сууцны тоог олшруулж, иргэдэд бага хүүтэй, олон жилийн зээлээр нийлүүлэх.
Энэхүү шат дараалсан арга хэмжээг засгийн газар болон хотын засаг даргийн газраас удирдан зохион байгуулж, нийт иргэд болон гадны тусламжтайгаар Улаанбаатарыг утаагүй хот болгох бүрэн боломжтой юм. Мэдээж үүнд хөрөнгө, мөнгө, хөлс, хөдөлмөр шаардагдах ч гэсэн Эзэн хичээвэл Заяа хичээнэ гэж үг байдаг шиг бид хичээвэл утааны хэмжээ ч багасах нь ойлгомжтой бизээ.

No comments: