Monday, November 01, 2010

Эх орон биднийг үгүйлж байна.

Харийн оронд сурч, ажилж буй залуучуудад хандах нь:
Та бид нар, монголын ирээдүй болсон залуучууд маань хоорондоо маш том ялгаатай болж байна. Өнөөдөр хэн нэгнийг архины халуундаа дээрэмдэж, өдөрийн зугаа, цэнгэлийнхээ мөнгийг олж буй танхай нар байхад, өөрсдийн чадал, оюун ухаанаараа мөрөөдөл, зорилгодоо хүрье гэсэн залуучууд байна.
Өнгөрсөн сард л гэхэд, төрсөн дүү маань 7 залууд зодуулж, дээрэмдүүлсэн байна. Хүний газар суугаа ах нь, бие нь яаж байна гэж, асуухаас өөр юм хийж чадсангүй. Үнэхээр монголдоо, Улаанбаатартаа амьдарч ажь төрнө гэж бодхоор, зүрх зориг дутах шиг. Энэ чигээрээ Японд амьдраад баймаар санагдана. Харийн оронд сурч буй нэлээдгүй залуучууд бас надтай санал нэг байгаа байх. Энэхүү дүр төрхийг манай залуучууд маань өөрсдийн гараар бий болгож байгаад харамсалтай.
Гэхдээ бидэн шиг гадаадад сурч буй залуучууд л эх орондоо эргэн ирж, өнөөгийн энэхүү байдлийг эх үндсээр нь үгүй хийхгүй юм бол болохгүй нь. Ихэнх залуучууд маань өдөр хоногийг зугаа цэнгэлд зарцуулаад дуусгах нь. Эх орондоо хайртай монголын лидэрүүдээ! Сурах зүйлээ сурч, дадлага туршлагаа хуримтлуулсан бол биеийн амрыг харалгүй монголдоо ирж, бусдыгаа тэргүүлээчээ! Эх ороноо зөв чиг рүү нь чиглүүлээчээ!

4 comments:

Anonymous said...

u r rigth!

Turuu said...

Zuv shd hugshuun!

Өгөөмөр said...

Хо та ийм блогтой юм уу?
Одоо л харж байна шд.
Би яг тань шиг бодолтой байдаг. Ер нь бол бүр харийн нутаг давчдаад байдаг.
Хааяа хааяа орж үзэж байна аа.

Баяр Б.Энхсайхан said...

Харин нэлээ дээр уг нь нээсэн юм. Одооноос олон олон сонирхолтой зүйлс бичнээ. Коммэнт баярллаа.