Sunday, April 04, 2010

Та бүхэндээ баярлалаа



За ингээд миний бие 2006 оноос 2010 оны хооронд суралцсан Япон улсын Нагано мужийн Шиншү их сургуулиа төгслөө. 2010 оны 3 сарын 21-ээр эдийн засгийн ухааны баклаврын зэрэгтэй боллоо. Гадаад оронд эцэг, эхээсээ тусдаа ганцаараа суралцана гэдэг тийм ч амархан биш. Гэхдээ энэхүү тал нь эсрэгээрээ тухайн хүнийг хүчтэй, ухаантай болгож өгдөг гэж би боддог. Мэдээж энэ бүхэнийг миний бие ганцаараа даван туулж чадахгүй байсан. Үүнд Шинэ Монгол ахлах сургуулийн маань багш, хамт олон болон япон дахь Багана Нэгийн Холбоо, Мабучи нийгэмлэг, АСА-АКУА нийгэмлэг нарын ач тус юумаа. Үнэхээр баярлаж явдаг шүү. Гэхдээ энэ дундаасаа хамгийн их талархаж, хүндэлж явдаг хүн бол яах аргагүй Галаа багш маань билээ. Одооноос 5 жилийн өмнө надад итгэж, маш том боломжийг олгосон. Одоо ингээд 5 жилийн дараа их сургуулиа төгсч байгаа маань тэрхүү итгэл, найдварын илрэл болж чадах байхаа гэж бодож байна. Хойшдоо ч гэсэн өөртөө итгэлтэйгээр, дээрх нийгэмлэг болон Шинэ Монгол ахлах сургуулийнхаа итгэлийг алдахгүйгээр хичээж явах болно.
Тэгээд хэзээ болохыг нь мэдэхгүй ч, дэмжиж туслуулах биш оор шигээ суралцах эрмэлзэлтэй хүүхдүүдийг дэмжих байран сууринд очихыг зорьж байна.

No comments: